MBF Berlin анх удаа Берлин, Берлиний ойролцоох Монголчууд болон монголчуудтай хамт сагсан бөмбөгөөр нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх сонирхолтой бүх хүмүүст зориулсан нэг өдрийн арга хэмжээг энэ оны 12 сарын 21-нд Берлин хотноо зохион байгуулах гэж байна.
Хаана, хэзээ: Paul-Rusch-Sportplatz, Kölner Damm 36, 12353; 12 сарын 21, 09:00-18:00 цагийн хооронд
Тэмцээнд баг биш хувь тоглогч бүртгэнэ.
Нийт бүртгүүлсэн тоглогчдыг сонгогдсон багийн ахлагч нар тойргоор сонгох (draft) байдлаар багаа бүрдүүлнэ.
Нэг багт 6-7 тоглогч байхаар хувиарлана.
Нийт бүртгүүлсэн хүний тооноос хамаарч тэмцээний бүтэц тодорхойлогдоно.
Бүртгэлийн хугацаа 12 сарын 13-ны 18:00 цагт хаагдаж, драфтын үйл ажиллагаа шууд тухайн өдрийн 19:00 цагт Bonne Vie Cafe-д нээлттэй болно. Бүртгэл хаагдсанаас хойш бас нэрээ өгөөд нөөц тоглогчоор бүртгүүлж болно. Бүртгүүлсэн хүмүүсээс тоглох боломжгүй болсон тохиолдолд нөөц тоглогчдын жагсааалтаас дуудагдах боломжтой.
Бүртгүүлсэн эмэгтэй тоглогчдын тооноос хамаарч эмэгтэй тоглолт тусдаа хийх, эсвэл холимог тэмцээн хийх эсэхийг драфтын өдөр (draft night) зохион байгуулах баг шийднэ.
Тэмцээний дундуур мөн хүүхдийн үзүүлэн тоглолт бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд зохион байгуулна (Хураамжгүй, MBF Cares -ээс гарын бэлэгтэй).
Халуун вино (Glühwein), хүйтэн пиво, бусад ус, ундаа, гэрийн бууз, шарсан зайдас, мах,
3-ын шидэлтийн тэмцээн - шагналыг MBF Берлиний хүндэт гишүүн Ж.Энхбаатар (Endra)
Цагирган дээрээс довтлох (slam dunk) тэмцээний шагналыг Broderhood
Эрэгтэй шилдэг тоглогчийн шагналыг Цог Берлин
Эмэгтэй шилдэг тоглогчийн шагналыг Цог Берлин
Драфтын номер 1 тоглогч шагналыг Монбер
Эрэгтэй тэмцээний аварга баг шагналыг Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо (MBAE)
Тэмцээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд гарын бэлэг: MBF Cares болон бусад оролцож байгаа бүх баг хамт олон
T-Shirt-өөс захиалаад тэмцээний өдөр авах боломжтой.
Т-Shirt захиалах линк
Үнэ: 20€ - Тэмцээнд бүртгүүлсэн хүмүүс, 25€ - Бусад